Та Ковид 19 вирусын талаар сүүлийн үеийн шинэ, эх сурвалжтай мэдээ мэдээллийг цаг алдахгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү!
Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд "Майн инфо" ХХК-ийг үүсгэн байгуулж геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад бизнесийн мэдээллийн үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 охин, хараат компанийг багтаасан "Эм Ай Эйч" групп болгон өргөжүүлсэн юм. 2016 онд группыг бүтцийн өөрчлөлтөнд оруулж "Гүнд Инвестмент" хөрөнгө оруулалтын холдинг компани болгон өөрчлөн зохион байгуулсан.
Системийн инженерчлэлийн үйлчилгээний "ТУС солюшн" ХХК-ийг 2016 онд Холдингийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулсан юм. Бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн болон логик сэтгэлгээний онол, арга зүйд тулгуурлан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх "ТУС шийдлийн үйлчилгээ"-г энэ компаниараа дамжуулан байгууллагуудад санал болгож байна.
Үнэ цэнэ бүрдүүлэх бизнесийн системийг бий болгох, төлөвшүүлэх, дэмжих үйлчилгээгээр тэргүүлэгч компани болно.
Хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигч үнэ цэнийг хамтран бүтээж, үр шимийг хүртэнэ.
МЕНЕЖМЕНТ, САНААЧЛАГА, ХҮНИЙ НӨӨЦ
Та бидэнд үнэтэй санал хүсэлтээ илгээнэ үү! Баярлалаа :-)